Font Size

SCREEN

Profile

Layout

Menu Style

Cpanel

Мэндчилгээ

          


mendchilgee         Эрхэм Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

  Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил,   тогтвортой байдал нь манай орны  усны нөөц, түүний  хүртээмж, цэвэр ариун байдлаас шууд хамааралтай  болсон өнөө үед манай улс усны асуудалд өндөр ач  холбогдол өгч, Байгаль орчны багц хуулиуд болон  Усны тухай хуулийг Улсын Их Хурлаас 2012 онд  шинэчлэн баталсан.

   Сав газрын усны нөөцийг ашиглах, хамгаалах  хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх  байгууллага, бүтэц бий болгох нь усны нөөцийг зүй  зохистой ашиглах хамгийн оновчтой арга мөн гэдгийг  дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ  зарчмыг хэрэгжүүлэх үүднээс Монгол улсын Засгийн газрын 2012 оны 203, 254 дүгээр тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-288 дугаар тушаалаар Туул голын сав газрын захиргаа байгуулагдан, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А-83 дугаар тушаалаар бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.

Төрөөс баримталж буй Усны бодлогын баримт бичгүүд болох “Ус” үндэсний хөтөлбөр, “Хатан Туул” хөтөлбөр, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн болон Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг  сав газрын хэмжээнд хэрэгжүүлэх, усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, ашиглалтын байдалд хяналт тавих, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалт хийх энэ бүгд нь манай үйл ажиллагааны гол  чиглэл юм. Туул голын сав газрын захиргаа нь холбогдох яам, газар, агентлагууд, Нийслэлийн байгууллагуудтай хамтран Туул усан цогцолбор, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих томоохон төслүүд дээр нэгдсэн шийдэлд хүрч хамтран ажиллаж байна.   Усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, нутгийн удирдлагын байгууллагууд, хувийн хэвшлийн компани, гадаад дотоодын төслийн баг, иргэдтэй хамтран Туул голын сав газрын усны нэгдсэн менежментийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Гол усаа хайрлан хамгаалах, нөөцийг ухаалгаар ашиглах, хойч үедээ цэвэр ариунаар нь хүлээлгэн өгөх үйлсэд таны оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд тань амжилт хүсье. 

  Монгол улсын тогтвортой хөгжил мандан бадрах болтугай.

 

 Туул голын сав газрын захиргааны дарга  Я.Болдбаатар