Font Size

SCREEN

Profile

Layout

Menu Style

Cpanel

Газрын доорх усны нөөцийн мэдээ

ГАЗРЫН ДООРХ УСНЫ НӨӨЦИЙН МЭДЭЭ

 Нэг. Газрын доорх усны нөөцийн тухай ерөнхий ойлголт

Газрын доорх усны нөхөн сэргээгддэг нөөц гэж жил бүр хур тундасны нэвчилт, гадаргын усны нэвчилт, шүүрэлт, хажуугийн урсацын нөлөөгөөр дахин бүрэлдэх боломжтой усны хэмжээг хэлнэ. Нөхөн сэргээгддэг нөөц, байгалийн нөөц баялаг гэдэг адил утгатай. Нөхөн сэргээгддэг буюу байгалийн нөөц баялгийг “БНМАУ-ын гадаргын болон газрын доорх усны олон жилийн дундаж урсацын 1:1000000 -ын хэмжээтэй зураг”-ийг үндэслэл болгон усны 29 сав газраар тооцоолон гаргасан [Н.Жадамба].

 Газрын доорх усны нөхөн сэргээгддэггүй нөөц гэж хур тунадасны нэвчилт, хажуугийн урсацаас тэжээгдэх боломжгүй газрын доорх усны хуримтлалыг хэлнэ. Нөөц нь нөхөн сэргээгддэггүй газрын доорх усыг дарагдмал ус гэж нэрлэж болно.

 Газрын доорх усны ашиглалтын баримжаат (прогноз) нөөц гэж газрын доорх усны нөхөн сэргээгддэг ба нөхөн сэргээгддэггүй нөөцөөс олборлож болох хэмжээг хэлнэ. Ашиглалтын баримжаат (прогноз) нөөц нь ус агуулагч бүрдэл, бүс, үеийн зузаан, тархсан талбай, төрөл (нүх сүвэрхэг, ан цавлаг) зэргээс хамааралтай бөгөөд нөхөн сэргээгддэг нөөц болон нөхөн сэргээгддэггүй нөөцөөс олборлож болох хэмжээгээр тодорхойлогдоно.

 Газрын доорх усны ашиглалтын нөөц гэж газрын доорх усны эрэл-үнэлгээ, урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажлын дүнгээр тооцоолон тогтоосон, эрх бүхий байгууллагаар хянуулж батлагдсан нөөцийг хэлнэ. Газрын доорх усны нөөцийг тодорхой зэрэглэлд дараах хувилбараар ангилдаг. Үүнд:

  1. 1.Ашиглалтын бодит нөөц

-       Баттай – А зэрэг

-       Бодит – Б зэрэг

-       Боломжит – С зэрэг

  1. 2.Таамаг нөөц – Р зэрэг.

Хоёр. Туул голын сав газар дахь газрын доорх усны нөөц

 

1. Газрын доорх усны нөхөн сэргээгддэг нөөц

Туул голын сав газрын ус хурах талбай 49774.0 км2 бөгөөд жилд 960.0 сая.м3 газрын доорх усны нөхөн сэргээгддэг нөөц бүрэлддэг.

                     Хүснэгт 1. Сав газрын газрын доорх усны нөхөн сэргээгддэг нөөц

Нөхөн сэргээгддэг нөөцийн төрөл

Талбай, км2

Газрын доорх усны урсац, мм/жил·км2

Нөөц, сая.м3/жил·км2

1

0-5 мм/жил·км2

33923

5

170

2

5-10 мм/жил·км2

2512

8

20

3

10-20 мм/жил·км2

2053

15

31

4

20-50 мм/жил·км2

2157

35

76

5

50-100 мм/жил·км2

2859

75

214

6

40-160 мм/жил·км2 буюу нийлмэл бүрдэлтэй

6270

40-160

450

Нийт

49774

 

960


 1

 

Зураг 1. Газрын доорх усны нөхөн сэргээгддэг нөөц

2. Газрын доорх усны ашиглалтын баримжаат нөөц

Туулын голын сав газрын нийт 49774 км2 талбайд газрын доорх усны 641 сая.м3/жил (0.641 км3/жил) ашиглалтын баримжаат нөөц бүрэлдэж байгаагаас 596 сая.м3/жил буюу нийт нөөцийн 92.9 хувь нь газар нутгийн 20 хувийг эзэлж байна.

 Хүснэгт 2. Газрын доорх усны ашиглалтын баримжаат нөөц

Индекс

Талбай, км2

Нөөц

л/с·км2

Нөөц

м3/жил·км2

Нөөц, сая.м3/жил

1

165.6

10

315360

52

2

3705

3

94608

351

3

6123

1

31500

193

5

246

0.65

20500

5

6

633

0.65

20500

13

7

1278

0.165

5203

6

8

2239

0.165

5203

12

9

49

0.0165

520

0

12

12879

0.0165

520

7

13

22456

0.003

94.6

2

Нийт

49774

 

 

641

                    










 

 2

                        Зураг 2. Газрын доорх усны ашиглалтын баримжаат нөөц

3. Газрын доорх усны ашиглалтын нөөц буюу ашиглах боломжит нөөц

 Хүснэгт 3. Улаанбаатар хотын төвлөрсөн болон үйлдвэрийн ус хангамжийн эх үүсвэрүүдийн газрын доорх усны ашиглалтын нөөц, м3/хон

Газрын доорх усны орд

ГДУ-ны нөөцийн зэрэг, м3/хон

Таамаг нөөц

/Р нөөц/

Баталгаат нийт нөөц м3/хон

А зэрэг

В зэрэг

С зэрэг

1.

Дээд эх үүсвэр

40953.6

23328.0

9072.0

 

73353.6

2.

Төв эх үүсвэр

32928.0

35160.0

25752.0

 

93840.0

3.

Мах комбинатын эх үүсвэр

 

 

8018.62

 

8018.62

4.

Үйлдвэрийн эх үүсвэр

 

 

16027.2

 

16027.2

5.

Нисэхийн эх үүсвэр

 

 

8640.0

 

8640.0

6.

Яармагийн эх үүсвэр

 

 

14428.8

 

14428.8

7.

Гачууртын эх үүсвэр

 

 

 

3924.0

3924.0

8.

Дулааны цахилгаан станц-II

 

 

4795.2

 

4795.2

9

Дулааны цахилгаан станц-III

 

 

33868.8

 

33868.8

10

Дулааны цахилгаан станц-IV

 

 

30931.2

 

30931.2

Нийт дүн

73881.6

58488

151533.82

3924.0

287827.4


Төв аймгийн Зуунмод хотын ус хангамжийн төвлөрсөн эх үүсвэр нь Хөшигийн хөндийн аллюви-пролювийн хурдас дахь газрын доорх усны орд бөгөөд нийт 6356.25 м3/хон (73.6 л/с) ашиглалтын нөөцтөй.

Архангай аймгийн Хашаат, Булган аймгийн Рашаант, Дашинчилэн сумдын ус хангамжийн эх үүсвэрийн зориулалтаар газрын доорх усны хайгуул хийж, нөөцийг судлан тогтоосон бөгөөд бусад сумын төвүүдийн ус хангамжид геофизикийн хайгуул хийж тогтоосон ашиглалтын худгаас унд ахуйн хэрэгцээг хангаж байна. 

Хүснэгт 4. Туул голын сав газар дахь сумын төвүүдийн ус хангамжийн худгийн ашиглалтын боломжит нөөц, л/сек

4

Сав газрын хэмжээнд ашиглалтын нөөц нь тогтоогдсон бусад ордууд: Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр газрын доорх усны эрэл хайгуул, нөөцийг дахин үнэлэх  ажил хийгдэж байна. Тухайлбал, Төв аймгийн Хөшгийн хөндий, Хүй долоон Өвөр горхи-Туул голын бэлчир, Тэрэлж-Туул голын бэлчир, Ар Жанчивлангийн рашааны ордын хайгуулын ажлууд орно.

                     Хүснэгт 6. Нөөц нь батлагдсан газрын доорх усны ордууд

Аймаг

Ордын нэр

Нөөц, м3/хон

1

Булган

Рашаант

678.2

2

Архангай

Хашаат

776.92

3

Төв

Зуун мод /1979, 2007/, /олон улсын нисэх онгоцны буудал/

4500, 6356.2, /3921.53/

4

Төв

Аржанчивлан

96.36

5

Төв

Аргуйтын гол

16606

6

Улаанбаатар

Өвөр горхи-Туулын бэлчир (Өвөр горхийн хөндий, 2003)

11750.4

7

Булган

Дашинчилэнгийн орд

634.5

8

Улаанбаатар

Тэрэлж-Туул голын бэлчир (2007)

4161.9

9

Улаанбаатар

Буянт ухаа шинэ хороолол (2010)

22550.42

10

Улаанбаатар

Туул голын татам яармаг сонсголон (2011)

26201

 

Эх үүсвэр:

1. Н.Жадамба (Sc.D), Д.Батжаргал, Wim va der Linden, Г.Долгорсүрэн (Ph.D), Н.Чагнаа (Монгол улсын зөвлөх инженер), У.Борчулуун (Ph.D), Н.Батсүх (Sc.D, профессор), Туул голын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл. 2012, Улаанбаатар, ISBN 999624550-0;

2. Д.Доржсүрэн, бусад., Улаанбаатар хотын ус хангамжийн төвлөрсөн ба төвлөрсөн бус эх үүвсэрүүдийн газрын доорх усны нөөцийн дахин үнэлгээний ажлын үр дүнгийн тайлан. 2014, Улаанбаатар

Гадаргын усны нөөцийн мэдээ

Сав газрын гадаргын усны нөөцийн зургийг урсацын модуль ба ус хурах талбайн дундаж өндрийн хамаарлаар тооцон олон жилийн дундаж урсацын модулиар илэрхийлэн (УЦУХ, 2011) ажиглалтын шинэчилсэн мэдээгээр баяжуулсан (Зураг 1). Уг гадаргын усны нөөцийн зургаар тооцоход Туул голын олон жилийн дундаж нөөц 1.49 км3 /жил байна.

 

3

Зураг 1. Сав газрын гадаргын усны урсацын модуль (л/с·км2)

Хүснэгт 1. Сав газрын гадаргын усны олон жилийн дундаж нөөц, км3/жил

Дэд сав газрын нэр

Ус хурах талбай, км2

Урсацын модуль, л/с·км2

Голуудын урсацын төрөл

Усны нөөц, км3/жил

1

Туулын эх

2 682.80

2.0-6.5

байнгын

0.33

2

Тэрэлж

1 278.89

2.0-6.5

байнгын

0.17

3

Хөл, Сэлбэ, Улиастай

3 325.77

0.5-3.5

тасалданги/түр зуурын

0.15

4

Бөхөг

1 674.30

0.5-1.5

тасалданги/түр зуурын

0.040

5

Гунын гол

3 142.12

0.3-2.0

тасалданги/түр зуурын

0.095

6

Туул-Алтанбулаг

3 492.37

0.3-2.0

байнгын

0.088

7

Халзангийн гол

3 396.42

0.3-1.0

тасалданги/түр зуурын

0.062

8

Туул-Өндөрширээт

2 594.32

0.3-1.0

байнгын

0.044

9

Туул-Лүн

3 518.97

0.3-1.5

байнгын

0.058

10

Угтаал

1 459.32

0.3-1.0

тасалданги/түр зуурын

0.029

11

Туул-Заамар

4 601.74

0.2-1.0

байнгын

0.058

12

Марс гол

2 376.22

0.3-1.0

тасалданги/түр зуурын

0.036

13

Бадын гол

3 198.54

0.3-1.0

тасалданги/түр зуурын

0.058

14

Тарнайн гол

5 380.29

0.3-2.5

тасалданги/түр зуурын

0.15

15

Долоон гол

1 699.04

0.3-1.0

тасалданги/түр зуурын

0.031

16

Харбухын

4 946.34

0.3-1.5

байнгын

0.088

Нийт

48 767.45

0.2-6.5

байнгын-7, түр зуурын -9

1.49

 

Мэдээллийн эх сурвалж: Доктор (PhD) Г.Долгорсүрэн ба бусад, Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, 2012 он