Font Size

SCREEN

Profile

Layout

Menu Style

Cpanel

Зар, сурталчилгаа

.

УС АШИГЛАГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

 

Туул голын сав газарт ус, усан орчин ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд Усны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллана уу.

Үүнд:

1.Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу холбогдох материалаа бүрдүүлэн ус болон усан орчин ашиглуулах дүгнэлт гаргуулж, ус ашиглах зөвшөөрөл авах;

2.Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасны дагуу ус ашиглалтын мэдээ, тайланг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны дотор ирүүлэх.

Жич:

  • Туул голын сав газарт Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан /21 дүгээр хорооноос бусад/, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Хархорин, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Булган аймгийн Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Рашаант, Хишиг-Өндөр, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Баян-Өнжүүл, Баяндэлгэр, Баянцогт, Баянчандмань, Бүрэн, Заамар, Зуунмод, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ, Эрдэнэсант сумдын нутаг хамрагдана.
  • Заасан хугацаанд мэдээ, тайлан ирүүлээгүй, ус ашиглуулах дүгнэлт гаргуулаагүй тохиолдолд ус ашиглах гэрээг цуцлах болно.  

 

ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хаяг: Улаанбаатар хот, БГД 2-р хороо, Чингүнжавын гудамж, Туул голын сав газрын Захиргааны байр, Өрөө: 203, 204, 205, Утас: 363716, 362592, 77111146, Э-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.,

Цахим хуудас: www.tuulgol.mn