Font Size

SCREEN

Profile

Layout

Menu Style

Cpanel

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ, Туул голын сав газрын захиргаа болон ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр болов.
Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын суурьшлын бүс дэх “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ болон Туул голын сав газрын захиргааны харьяанд байгаа газрын доорх усны хяналт, шинжилгээний цэгүүдэд суурилуулсан төхөөрөмжүүдээс өмнөх жилүүдэд авсан болон шинээр авах мэдээлэлд горимын боловсруулалт хийх, газрын доорх усны чанарын судалгаа, шинжилгээ хийж, мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж өгөх ажлыг хамтран гүйцэтгэх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 14-өөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ.

19060177 1413301318728361 5933469765023527622 n

19059629 1413301302061696 1304788262381925583 n

19145810 1413301022061724 6016006399149173060 n