Font Size

SCREEN

Profile

Layout

Menu Style

Cpanel

“Ногоон Улаанбаатарын төлөө хамтдаа” уриатай байгаль орчныг хамгаалах аяныг өрнүүлж байна

“ДЦС-IV” ТӨХК-иас санаачлан “Ногоон Улаанбаатарын төлөө хамтдаа” уриатай байгаль орчныг хамгаалах аяныг өрнүүлж, салбарын байгууллагуудаар шилжин явах туг аялуулж байгаа бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 29-өөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд “ДЦС-II” ТӨХК туг хүлээн авч, тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд “ДЦС-II” ТӨХК -иас эко хоолны өдөр, авто машингүй өдөр, Туул голын эргийн дагуу хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын ажилчин, албан хаагчдад байгаль орчны мэдлэг олгох сургалт хийх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. “ДЦС-II” ТӨХК-иас БОАЖЯ-ны ГЗБУНБЗГ-т ирүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/608 дугаар албан хүсэлтийн дагуу ТГСГЗ-ны УАЗА-ны ахлах мэргэжилтэн С.Сүхбат, УМТА-ны ахлах мэргэжилтэн Д.Түвшинжаргал нар 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “ДЦС-II” ТӨХК-ийн 100 гаруй албан хаагчдад Монгол улсын усны салбарын бодлого, хууль эрхзүй, усны нөөц, ашиглалт, зөв зохистой хэрэглээ сэдвээр мэдээлэл, сургалт хийлээ.

18814834 1399870186738141 5284613581523192197 o

18836664 1399870183404808 5826835098335845583 o

18879878 1399870243404802 2868974954234617956 o

18768219 1399870190071474 4070527881000338758 o